Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоохоор ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ оны есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Эрэн сурвалжлалтын чиглэлээр Оршин суугаа газраасаа алга болсон долоон хүн, оргодол этгээд 9, гэмт хэрэгт сэрдэгдсэн 68, тээврийн хэрэгсэл 2, хэн болох нь тогтоогдохгүй цогцос 1, шүүхээс даалгасан 60, эд зүйл 5-ыг тус тус олж тогтоожээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн 71 хэрэг, Цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 3 хэргийг тус тус илрүүллээ.