Иргэн Т согтуурсан үедээ бусдын байшинг шатаажээ. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ тухай дуудлага 2022 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 16 цаг 10 минутад иржээ. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо дугаар тоотод уг хэрэг гарсан гэнэ. Иргэн Т нь дүүгийнхээ байшинд аж төрдөг байсан гэнэ. Улмаар согтуурсан үедээ амьдарч буй байшингаа шатаасан аж. Хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Хэрэгт холбогдогч нь урьд өмнө шүүхээс 3 удаагийн ял шийтгэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, СЭМҮТ-д бүртгэлтэй иргэн болохыг тогтоожээ.