2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үндэсний энгийн гадаад паспорт захиалахад иргэнээс цээж зураг шаардахгүй байх зохицуулалт хийжээ. Тодруулбал, улсын бүртгэлийн байгууллагын ажилтан иргэдийн зургийг авч, бүртгэлийн системд оруулж үйлчлэхээр болжээ. Өмнө нь иргэд гадаад паспорт захиалахад "Заавал мэргэжлийн зурагчинд хандаж, стандарт хангасан зураг авчир" хэмээдэг байсан. Тэгвэл эл байдлаа халж, маргаашаас иргэдийн зургийг бүртгэлийн ажилтнууд авдаг болох нь ээ. Иргэд улсын бүртгэлийн байгууллагын аль ч нэгжид очсон зургийг нь авч өгнө. Энэ энэ нь иргэдийн мөнгө санхүүг хэмнэсэн, чирэгдэл учруулахгүй, цаг завыг нь зохицуулсан ажил хэмээн УБЕГ-ынхан хэлж байна.