Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж байна. А хэсэгт багтсан АНУ, Босни-Херцеговины багийн тоглолтод тэмцээнд түрүүлэх магадлал өндөр америк бүсгүйчүүд илт давуу ялалт байгууллаа. Тэд өрсөлдөгчөө 121:59-ийн харьцаатай буулгаж авчээ. Уг тоглолтод АНУ-ын багийн К.Плам 20 оноо авч бүх тоглогчийг тэргүүлсэн. Эсрэг багийн Н.Элеж 19 оноогоор багтаа тусалжээ. Ийнхүү хоёр баг хэсгийн тоглолтоо өндөрлүүлсэн. АНУ-ын баг хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарч байгаа бол Босни-Херцеговины баг сүүл мушгижээ. А хэсгээс мөн БНХАУ, Бельги, Пуэрто-Рикогийн баг хасагдах шатанд тоглоно.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар