БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн биологийн олон янз байдлын талаарх сурагчдын мэдлэгийг дээшлүүлэх, нэн ховор амьтдыг таниулах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газартай хамтран “Минжтэй танилцъя” танин мэдэхүйн өдөрлөгийг цувралаар зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд хамгийн сүүлд нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдыг хамруулж, “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-өөр аялуулжээ. Тус төвийн судлаач, мэргэжилтнүүд сурагчдад “усны инженер”-ийн амьдрал, зан төрхийн онцлогоос эхлээд экосистемд үзүүлэх нөлөө, ач холбогдлыг тайлбарлаж, мэдээлэл өгсөн юм.
Бэлтгэсэн Н.Мишээл