БОАЖ-ын сайдын албан даалгаврын дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байрлаж буй нүхэн жорлон, бохир усны цооногийг устгах ажлыг эхлүүлсэн. Архангай аймгас эхлүүлсэн уг ажил Өвөрхангай аймагт үргэлжилж байна. Тодорхой хэлбэл, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар дараах судалгааг хийж, стандартын бус нүхэн жорлонг буулгаж, био 00-ыг ашиглалтад оруулаад байна.
Сонирхолтой статиктик
-2022 оны байдлаар 22 жуулчны бааз стандарт бүхий соруулдаг боловсон 00-той, 2 бааз био жорлонтой, сайжруулах шаардлагатай 2, нүхэн жорлон 6 байна.
-2020-2021 онд KFW төслийн хөрөнгө оруулалтаар отоглох 7-н цэг байгуулж, байгаль хамгаалагчдын 5 байр тус бүрт соруулдаг жорлон байгуулан ашиглаж байна.
-2020-2022 онд байгалийн цогцолборт газрын гол үзмэр болсон Төвхөнд 2, Хойд агуйд 1, Ширээт нуурын эрэгт 1 соруулдаг жорлон барьж ашиглалтад орууллаа.
-Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд стандартын жорлонтой болгох талаар хөрөнгө оруулагч төслүүдэд хандсанаар 2019-2022 онд 25 жорлон барьж ашиглалтад оруулаад байна. Гол, нуурын эргээс 200 метрээс 1 км орчим зайд дээрх био 00 байгуулж ажиллав.