Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зоориноос хүний цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 50х50 см өргөн, 1.5 метрийн гүн зооринд нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцсыг 40 минут ажиллаж гарган нийслэлийн Цагдаагийн удирдах газрын, Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.