Есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1,316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна хэмээн УУХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, хоногийн хугацаанд 1,028.9 мян.тонн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу дөрөв дахин өсжээ.
Оны эхнээс 17,793.0 мянган тонн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийнхээс 5,756.8 мянган тонноор буюу 48 хувийн өсөлттэй байна. Харин Монголбанк оны эхнээс энэ сарын 22-ны байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9, зэсийн баяжмал 87.7, төмөр 59.8, алт 68.8, цайр 103.8 хувьтай байна.