Улсын хилээр гаргахыг хориглосон хуш модны их хэмжээний самар гаргасан гаалийн байцаагч, тагнуулын ажилтанд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн есдүгээр сард хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангийн дэргэдэх ТЕГ-ын харьяа тасгийн даргаар ажиллаж байсан О.Цогтбаатар, тус аймаг дахь Шивээхүрэнгийн гаалийн хорооны гаалийн улсын ахлах байцаагч Ч.Болд, нар өнгөрсөн онд самрын ченж Г.Батсайхан, Ё.Довчинсүрэн нарын цуглуулсан самрын цайруулсан чөмөг 13 тн-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон юм. Тэдний энэ үйлдлийг дээрх ангийн Хилийн тагнуулын тасгийн ажилтнууд илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
Хан-Уул дүүргийн шүүхээс дээрх хүмүүст холбогдох хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, шаардлагатай зарим гэрч нарыг байцаах шаардлагатай гэсэн шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч энэ нь хүндэтгэх шалтгаан биш бололтой. Учир нь шүүхийн тогтоолд дурдсан самар авах гэж мөнгө өгсөн гэх хоёр хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй, манай улсын хуулийг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй юм байна. Харин шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч нар энэ хэргийг замхруулах гэсэндээ тэр үү, БНХАУ-ын хоёр иргэнийг заавал олж авчирч шалга гэсэн үүрэг өгөөд байгаа юм. Гэхдээ манай улсад гэмт хэрэг үйлдсэн иргэнээ хоёр хөрш улс хэзээ ч Монгол Улс руу шилжүүлж байгаагүй.
А.Е.Новожилов, С.В.Паушок гээд хойд хөршийн харьяат хүмүүс Монголоос гарч явсан, тус улсын талд хүсэлт тавиад ч манайд шилжүүлээгүй. Түүний нэгэн адилаар БНХАУын тал Г.Батсайханд мөнгө өгч самар авахуулсан гэх хоёр хүнээ манай улсад шалгаж шийдвэрлэ гээд шилжүүлэн өгөхгүй нь ойлгомжтой. Гаалийн байцаагч Ч.Болд өм нө нь цөөнгүй удаа хууль бусаар эд зүйл хилээр нэвтр үүлсэн хэрэгт холбогдож байсан ч гэм буруутай нь тогтоогдоогүй, гарцаагүй нотлох баримт олддоггүй байсан гэдэг. 13 тн самар хил давуулсан гэх хэрэгт холбогдсон шалтгаан нь нэг нутаг усныхан, танил тал найз нөхдийнхөө гуйлтаар удаа дараа ингэж байсан бололтой. Энэ 13 тн самрыг Г.Батсайхан нараас өмнө хэдэн хүн Замын- Үүд боомтоор хил давуулах гэж байгаад саатуулж, улсын орлого болгож хурааж авсан аж.
Улмаар Гаалийн байгууллага дуудлагаар худалдаж, түүнийг нь Г.Батсайхан худалдаж авсныг гэрчүүд хавтаст хэрэгт мэдүүлсэн байдаг. Уг нь улсын орлого болгосон самрыг дотоодын боловсруулах үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор ийнхүү худалдсан аж. Г.Батсайхан Замын-Үүдээс уг самраа Улаанбаатарт авчирч, зооринд хоёр сар хадгалж байгаад “Зил-130” маркийн машинд ачиж явсан болохыг ч гэрчүүд өгүүлдэг юм билээ. Харин “Зил-130”-ийг Г.Батсайхан, Ё.Довчинсүрэн нар жийптэй дагаж явсан байна. Ингэхдээ Шивээхүрэнгийн боомтын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Болд гэх танил руугаа Ё.Довчинсүрэн ярьж тохиролцсон гэнэ. Уг хэргийн холбогдогч Ё.Довчинсүрэн, Ч.Болд нар нэг нутаг усных. Ийнхүү нутаг усныхаа танил талаараа дамжуулан хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн хэрэг гарч нотлох баримтаар ч тогтоогдсон байна. Гэтэл шүүх дээрх байдлаар удаашруулах, магадгүй замхруулах оролдлого хийж буйг ч үгүйсгэхгүй.
Уг хэргийг Тагнуулын ажил тан оролцсон гэсэн үн дэс лэл ээр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байна. Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг удахгүй дахин шүүх эд шилжүүлэхээр болж буй сурагтай. Ингэхдээ самар худалдаж авахаар Г.Батсайханд мөнгө өгсөн гэх асуудлыг тусгаарлаж шийдвэрлүүлэхээр болсон гэнэ.
Г.ОРЧЛОН