Монголын аялал жуулчлалын холбооноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бүртгэл эхэлжээ. Энэ нь салбартаа хамгийн томд тооцогдох арга хэмжээ бөгөөд 21 аймаг, нийслэлд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа эхлүүлж, түншлэлийн гэрээ, хэлэлцээр хийдгээрээ онцлог. Ирэх сарын 28-30-нд “Мишээл экспо”-д болох 23 дахь удаагийн үзэсгэлэнг “Шинэ сэргэлт-аялал жуулчлал” сэдвээр БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулах бол түншээр Булган аймгийг сонгожээ. “Ай Ти Эм-2022”-т оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монголын аялал жуулчлалын холбооны info@trav¬elmongolia.org цахим хуудас болон 99984548, 99109816 утсаар бүртгэж буй аж.