Эрүүл мэндийн яамны зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын эмчилгээг шинэ шатанд гаргахаар ажиллаж буй. Энэхүү ажлын хүрээнд БНСУ-ын Хөдөлгөөн заслын холбооны ерөнхийлөгч Ген Хэ Ли нь Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяртай уулзлаа. БНСУ-ын Хөдөлгөөн заслын холбоо нь эгнээндээ 420.000 хөдөлгөөн засалчдыг нэгтгэсэн томоохон байгууллага гэнэ. Монгол Улсад хүний нөөцийг бэлтгэх, Солонгосын хөдөлгөөн заслын шинэ арга аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Хөдөлгөөн заслын мэргэжил Монголд шинэ тутамд хөгжиж байгаа гэж болно. Сэргээн засах анагаах ухааны гурван тулгуур мэргэжил гэж бий. Нэгдүгээрт хөдөлгөөн засалч. Дараагийнх нь хөдөлмөр засалч. Гурав дахь нь хэл засалч. Гэвч эдгээр мэргэжилтэн дутагдалтай байгаа юм.