Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль ёсны дагуу оршин суух таатай нөхцлийг бүрдүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн И Ён Жүн Монгол Улсад оршин сууж буй солонгос иргэдэд хууль эрх зүйн бүх талын мэдээлэл, зөвлөгөө өгч, цахим үйлчилгээг нэвтрүүлж, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж байгаад талархал илэрхийлэв.
Ташрамд дурдахад, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгос иргэдийн нийгэмлэг нь 2003 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулагдсан бөгөөд Монгол улс болон БНСУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулан ажиллаж байна.