Монголын жүдо академи эл спортод хайртай хүүхэд, багачуудын дунд “Миний хайртай жүдоч” гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлалаа. Спортын эерэг нөлөө, ач тусыг хүү¬ хэд, залууст таниулан сурталчлах, спортлог, эрүүл, зөв амьдралын дадал хэвшилд уриалах зорилгоор уралдааныг хоёр насны ангилалд явуулна. 11-16 насныхан үлгэр дуурайл болдог тамирчныхаа зан чанар, хандлага, үйлдэл, хүндлэх болсон шалтгааныхаа талаар бичих бол таваас 10 настнууд гар зургаар оролцох юм. Оролцогчдын бүтээлүүдийг Спортын төв ордонд энэ сарын 16-30-нд хүлээж авна. Тэднээс эхний гурван байрт шалгарсан нь жүдо бөхийн өмсгөлөөр шагнуулж, дээрх академид хөнгөлөлттэй суралцах нь. Уралдааны ялагчийг ирэх сарын 8-нд шалгаруулах аж. Жүдотой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Узбекистаны нийслэл Ташкент хотод насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 6-13-нд болно. Тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчдаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглох юм байна.