Хагас боловсруулсан хүнс эрэгтэйчүүдийн бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг 29 хувиар нэмэгдүүлдэг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ. BMJ сэтгүүлд нийтэлсэн тэдний судалгаанаас үзвэл сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэглэхэд бэлэн хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг ажигласан байна. Судалгааны явцад 206 000 сувилагч, эмнэлгийн ажилтны эрүүл мэндийг хянажээ. Тэднийг тогтмол үзлэгт хамруулж, хоолны дэглэм, муу зуршлынх нь талаар ярилцдаг байв. Дээрх хугацаанд тэднээс бүдүүн гэдэсний хорт хавдрын 3216 тохиолдол илэрчээ. Эрдэмтэд мөн нэг төрлийн хагас боловсруулсан хүнс болох тараг болон бусад сүүн бүтээгдэхүүн шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэхгүй, харин ч 27 орчим хувиар бууруулдаг болохыг тогтоосон байна.