"Сургуулийн автобус" төслийн хүрээнд ерөнхий боловсролын 17 сургуулийн 17 чиглэлд сурагчдад автобусаар үйлчилж эхэллээ. Сургуулийн бүсэд хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих ажлын хүрээнд нийслэлд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж буй. НЗДТГ-аас 75 хүүхдийн автобусыг оруулж ирэхээр 2018 онд “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан. Ямартай ч эхний ээлжид 25 автобус ирсэн мэдээ бий. Улмаар 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж буй. Өнөөдрийн байдлаар 17 автобусыг 17 чиглэлд явуулж эхэллээ.