Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийн 2022 оны III ээлжийн 14 хоногийн вакумжуулсан сургалт oлон улсын Найрамдал зуслангийн Сургалтын төвд үргэлжилж байна.
III ээлжийн вакумжуулсан сургалтад нийт 234 оролцогч хамрагдаж байгаа бөгөөд залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, ажил олгогчдоос ирүүлсэн нээлттэй ажлын байртай танилцуулах, ажлын шууд ярилцлага зохион байгуулах, дадлага хийх боломжтой байгууллагуудыг танилцуулах зорилготой "АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙХ УУЛЗАЛТ-ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ" өдөрлөгийг 2022 оны есдүгээр сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд 31 ажил олгогч 1473 ажлын байр танилцуулсан бөгөөд 210 оролцогч ажлын ярилцлагад орсноос 73 оролцогч тэнцэж, дадлагажих гэрээ байгууллаа.