Хүмүүс мэддэг ч тэр бүр ойшоодоггүй, сонслоо ч хайхардаггүй, юу өгүүлж бай гааг нь төдийлөн ухаж ойлголгүй өнгөрөө - сөөр ирсэн устай холбоотой нэгэн баримтыг энд зориуд дурдъя. Манай улсын усны нийт нөөцийн ердөө хоёр хувь нь газрын доор буй. Харин монголчууд усны хэрэглээнийхээ 80 га - руй хувийг үүнээс хангадаг. Дэлхийн орнууд усны хомсдолтой нүүр тулахгүйн тулд, юугаар ч орлуулж болшгүй уг баялгийг хамгаалахын төлөө гүний нөөцөө “хав дарж”, гадаргынхыг түлхүү хэрэглэдэг. Гэтэл бид эсрэгээрээ газрын доорх усаа хайр гамгүй ашигласаар өнөөдрийг хүрчээ. Хэрэв энэ хандлагаа даруй өөрчлөхгүй бол манай орон “усны хомсдолд орсон” гэдэг бас нэг таагүй тодотголоор олон улсад алдарших нь цаг хугацааны асуудал болсон гэдгийг салбарын судлаач, эрдэмтэд анхааруулах болов.
“Усны төлөө нэгдэл” төрийн бус байгуул лагынхан өнгөрсөн хавар мэдээлэл хийхдээ “Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж гүний ус ашиг ладаг. Тэд хоёр литр ус ашиглах боломж байхад гурван литрийг хэрэглэсээр ирсэн. Монгол Улс усны нөөцийн хомсдолд хэдийн орсон. Үүнийгээ зарлах хэрэгтэй” хэмээгээд хяналтгүй, хязгаар гүй хэрэглээнд цэг тавих цаг болсныг зарласан юм. Европын цөөнгүй улс, томоохон хотынхныг сандаргаж буй аюул хаяанд ирснийг тэд ийнхүү сануулсан хэрэг. Цаашид бид усны хэрэглээг зохистой түвшинд байлгаж, ариглан хэмнэхээс аргагүй болж байна. Наанадаж тонн тонн усаар машин угааж, “баярхдаг” газруудыг нэн түрүүнд цэгцлэх шаардлагатай санагдана.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн хүн ам, хот суурины ус хангамж ха риуцсан мэргэжилтнээс авсан мэдээллээр өд гөө Улаанбаатарын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 240 иргэн, аж ахуйн нэгж бий аж. Харин Ус, сувгийн удирдах га зар 134 гэдэг тоо хэллээ. Энэ нь юуг өгүүлж байна гэхээр нийслэлээс хийсэн тооллогод хамрагдсан газруудын тэн хагас шахам нь хол богдох байгууллагатай албан ёсны гэрээ бай гуулалгүй үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. 240 авто угаалгын газар өдөр бүр 2000 тонноос дээш хэмжээний усыг тогтмол зарцуулдаг гэсэн тоо цоог мэргэжилтнүүд гаргажээ. Хамгийн багаар тооцоход л ингэж гарч буй гэнэ. Дээрээс нь албан ёсны хаяг, бүртгэлгүй, зориулалтын байргүй, далд үйл ажиллагаатай газрууд ч үүний цаана ганц, хоёроор тогтохгүй бий гэх. Тэгэхээр 240 авто угаалгын газар өдөрт 2000 гаруй тонн ус хэрэглэдэг гэдэг нь мөсөн уулын орой төдий үзүүлэлт болж таарах нь. Усны хомсдолд орох өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа, газрын доорх нөөц нь хязгаарлагдмал орны хувьд энэ нь дэндүү муйхар, өнөө маргаашаа бодсон хэрэг биш гэж үү.
Машин угаалгын газруудыг цэгцэлнэ, ний тээр нь саарал ус ашигладаг болгоно гэж ярьсаар олон жил болж байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг эл асуудалд овоо нухацтай хандах нь уу гэтэл “хойш шидэж” орхив. Уг нь тэрбээр одоогийн албан тушаалд томилогдохдоо үүнд онцгойлон анхаарал хандуулна гэж ярьж байв. Улмаар нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх ажлын хэсэг хүртэл байгуулсан. Тус ажлын хэсэг зохих тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр авто угаалгын газруудын хэрэглээг саарал ус руу шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Энэ чиглэлээр туршлагатай олон улсын байгууллагуудтай хамтрахаар болс ноо ч зарласан. Гэтэл өдгөө эл ажил сураг ал дарчээ. Тухайн ажлын хэсгийг ахалж байсан албан тушаалтан (нийслэлийн Инновац, тех нологийн асуудал хариуцсан төслүүдийн удир дагч Д.Ихбаяр)-тай хамт “явчихсан” бололтой. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг хол богдох байгууллагынхнаас уг ажлын явц ямар түвшинд байгааг лавлахад аль аль нь мэдээлэл гүй буйгаа хэллээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч ч ижил зүйл ярив.
Өнгөрсөн тавдугаар сард болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын усны нөөц, хэрэглээний өнөөгийн нөхцөл байдал, хангамжийн асууд лыг хэлэлцсэн билээ. Мэдээж энэ үеэр устай холбоотой таагүй зүйлс олныг ярьсан. Улмаар хотын мээр эл асуудлыг нийслэлийн Засаг дар гын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаард лагатай тохиолдолд журам гаргахаар болсон. “Машин угаалгын газруудад саарал ус ашиглах шаардлага тавина” гэсэн гарчиг бүхий мэдээл лийг сайтууд тухайн үед “шууруулж” байв. Харамсалтай нь, одоогоор нийслэлээс уг чиглэлээр авч хэрэгжүүлсэн дорвитой арга хэмжээ, шийдвэр алга. Ярьсан зүйлсээ ч эхнээсээ мартаж эхэлсэн бололтой.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан 2018 онд судалгаа хийж, нийслэлийн хэмжээнд авто угаалгын 167 газар буйг тогтоож байж. Харин үүнээс хойш 73-аар нэмэгдсэн нь сүүлийн тооллогоор тодорхой болжээ. Цар та хал нүүрлэсэн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн цаг үеүдэд ч энэ төрлийн бизнес цэцэглэн хөгжсөнийг уг баримт нотолж байна. Тэгвэл цаашид ч ийм газрын тоо олширч болзошгүй аж. Учир нь Улаанбаатар хотын за хирагч 74 төрлийн худалдаа, үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх шийдвэр гаргасны дотор “хими цэвэрлэгээ, угаалга” багтжээ. Угаалга гэдэгт нь автомашиных ч хамаарч бай гааг дээрх албаны мэргэжилтэн хэлсэн юм. Тэгэхээр ийм үйлчилгээ үзүүлэгч байгууллага нэмэгдэхийн хэрээр дагаад усны хэрэглээ нь ч “талийх нь”. Иймд төр, усны асуудал хариуцсан байгууллагууд цэвэр усны нөөцийг хамгаалах чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж, зохицуулах зайлшгүй шаардлагатай.
Машин угаадаг газруудын усны хэрэглээг хэрхэн бууруулж, зөв голдиролд оруулах вэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Ус, сув гийн удирдах газар зэрэг холбогдох байгуул лагынхан саарал усны технологи нэвтрүүлэх гэдэгт санал нэгджээ. Тухайлбал, Ус, сувгийн удирдах газар тэднийхтэй гэрээ байгуулсан 134 иргэн, аж ахуйн нэгжид саарал ус ашиглах шаардлага хүргүүлж, биелэлтийг нь хангуулах чиглэлд анхаарч байгаа аж. Одоогийн байдлаар авто угаалгын 34 газар саарал ус ашиглах нөхцөл бүрдүүлж, тоног төхөөрөмж суурилуулжээ. Харин үлдсэн бизнес эрхлэгчдийн хувьд санхүүжилтийн эх үүсвэргүй, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь худалдаж авах боломжгүй гэдэг шалтгааныг асуудал болгосоор ирсэн бол сүүлийн үед хил, гаалийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх шалтаг “олжээ”. Иймд тэднийг шахаж шаардахад хүндрэлтэй байгааг дурдав.
Харин салбарын туршлагатай судлаач, эрдэмтдийн зүгээс дэвшүүлж байгаа шийдэл нь усны төлбөрийг нэмэх. Яг өнөөдрийн байдлаар авто угаалгын газрууд хэрэглэсэн усныхаа литр тутамд 2.07 төгрөг төлж байна. Дэлхийн хаана ч байхгүй хямд жишиг бүхий энэ үнийг дор хаяж 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг “усны” З.Батбаяр тэргүүтэй судлаачид хэлэх болов. Замбараагүй хэрэглээтэй тэмцэх үр дүнтэй арга нь усны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх гэж үзэж байгаа аж. Ядаж эдгээр газраас авах төлбөрийг гэр хорооллын айлуу дынхаас өндөр байлгах шаардлагатай гэв.
Үүн дээр нэмэх бас нэг шийдэл нь хариуцлагын тогтолцоог сайжруулах. Авто угаалгын газрынхан бохир усаа гол, горхи руу нийлүүлсэн тухай мэдээлэл байсхийгээд л дуулддаг. Уржигдар л гэхэд ийм газарт ажилладаг хэсэг залуус усаар “хөгжилдөж” байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ тохиолдлуудад шүүмжлээд, толгой сэгсрээд өнгөрөх бус, тэр даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Хэмнэлттэй технологи нэвтрүүлэхээс цааргалдаг атлаа усыг хамаа замбараагүй хэрэглэж байгаагаа “сурталчлан түгээж” боломгүй санагдана. Ус ашиглах дүгнэлтийг нь цуцлах хэмжээнд ч арга хэмжээ авч болно. Хууль, журмаараа энэ төр лийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид Туул голын сав газрын захиргаа, нийслэлийн Бай галь орчны газар ус ашиглуулах дүгнэлт олгож, гэрээ байгуулдаг юм билээ. Зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох эрх нь ч эдгээр байгууллагад бий. Гэтэл тэд үүнийг үл ойшоосоор.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ус замбараагүй хэрэглэж байгаа газруудад ямар “шийтгэл” ногдуулдаг талаар Туул голын сав газрын захиргаанаас асуухад “Тухайн аж ахуйн нэгж хэр хэмжээний ус хэрэглэдгээс хамаараад гэрээ, дүгнэлтийг өөр өөр байгууллагаас олго дог. Авто угаалгын ихэнх газрыг нийслэлийн Байгаль орчны газар хариуцаж байгаа. Тэндээс асуу” гэв. Харин нийслэлийн Байгаль орчны газрынхан “Хуулийн дагуу арга хэмжээ авдаг” гэхээс өөр дорвитой хариулт хэлсэнгүй. Олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэг, машин угаалгын газарт ажилладаг залуусын хариуц лагагүй үйлдлийн талаар ч мэдээгүй байв. Энэ нь авто угаалгын газар нэртэй “усны мангас”-уу дын үйл ажиллагаанд холбогдох байгууллагын хан хэр зэрэг хараа хяналт тавьж ажилладгийг нотлон харууллаа.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын тогтоолоор 2020 онд байгуулагдсан Усны газар зэрэг бодлогын түвшинд ажилладаг байгуулла гууд авто угаалгын газруудын цамаан хэрэглээг хязгаарлахад анхаарах цаг иржээ. Шатахуун түгээх станцуудыг стандартын ариун цэврийн байгууламж, цахилгаан машин цэнэглэгчтэй болгохоос илүү авто угаалгын газруудыг цэгц лэх хэрэгтэй мэт. Байгаль орчны салбарт тул гамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлуудыг үнэ цэн, ач холбогдлоор нь эрэмбэлбэл усных эхэнд бичигдэх нь гарцаагүй. Харин Ус, сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг байгуул лагынхан хуулиар хүлээсэн чиг үүргээ яг таг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.