Токиогийн олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий иж бүрэн медальт, Азийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн холимог тулааны анхны тов энэ сарын 18-нд гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл товлосон хугацааг урагшлуулж, ирэх 10-нд АНУ-ын Арканзас мужийн Жонсборо хотын “Red wolf convention center”-т зохион байгуулахаар товложээ. Тэрбээр “Peak fighting” холбооны 52 кг-ын жингийн аваргын бүсний төлөө АНУ-ын тамирчин Амбер Терреллтэй тулалдах нь. Түүний өрсөлдөгч нь 25 настай, жиү жицүгээр хичээллэдэг аж. М.Уранцэцэг өрсөлдөгчөө ялбал UFC-д хүч сорих юм.