Зэвсэгт хүчний Хуурай зам БНСУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташеын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал өнөөдөр (9 дүгээр сарын 1) Монгол Улсад суугаагаар шинээр томилогдсон хурандаа Парк Ин Чолыг хүлээн авч, танилцах уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын цэргийн харилцаа тэр дундаа Хуурай замын цэргийн командлалын хамтарсан сургалт, дадлагын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа тодотголоо. Мөн бригадын генерал Ч.Цогтжаргал Бангладеш Улсад есдүгээр сарын дунд үед зохион байгуулах “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Хуурай замын цэргийн удирдлагын семинар”-т оролцох үедээ БНСУ-ын Хуурай замын цэргийн командлагчтай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр илүү дэлгэрэнгүй ярилцахаа илэрхийлсэн юм.
Уулзалтад Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа С.Жаргалсайхан, тус хэлтсийн Гадаад харилцааны офицер, хошууч Б.Лхагвадорж нар байлцав.