Монголын дартс сонирхогчдын холбооноос 16-23 насныхны залуучуудын ДАШТ-д оролцох тамирчныг сонгон шалгаруулах сорилго тэмцээн зохион байгууллаа. Үүнд Монголын шилдэг 26 тамирчин өрсөлдөв. Тоглолтод “Уурхайчин” клубийн Б.Идэрцогт, “Mgl darts”-ын Б.Анхбаяр, Б.Пүрэвсүрэн, “Шинэ од”-ын О.Дөлгөөн нар шилдэг дөрөвт шалгарсан. Тэднээс аваргын төлөө Б.Пүрэвсүрэн, Б.Анхбаяр нар өрсөлдөв. Энэ удаа Б.Пүрэвсүрэн өрсөлдөгчөө 4:3-аар хожиж, дэлхийн аваргад оролцох анхны монгол тамирчин боллоо.
Тэрбээр аваргалснаар “Cuesoul” брэндээр өөрийн нэрийн сум хийлгэх эрхтэй болсон байна. Дэлхийн аваргын тэмцээнд манай тоглогчоос гадна Ази тивээ төлөөлж таван тамирчин оролцох юм байна. Тухайлбал, Хонконгоос Ли Лок Ин, Люн Ман Лок, Тайландын Соравис Родман, Японы Кэйта Ичикава, БНСУ-ын Жа Ин Ох нар өрсөлдөх нь.