Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил үргэлжилж байна. Уг гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг дуусгажээ. Энэ тухай Нийслэлийн Замын хөгжлийн газраас “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны зам дээр байрлуулах явган хүний гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэлээ. Явган хүний гүүрний тоноглолын ажил үргэлжилж байна" хэмээн мэдээлэв. Тухайн угсралтыг хийхээр Нарны замын хөдөлгөөнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд түр хугацаанд хязгаарлагдана.