Үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт өчигдөр эхэлж, сур харвааны хоёр төрөлд өрсөлдөөн өрнөж байна. Үндэсний сур харвааны төрөлд 25 багийн 278 тамирчин цэц сорьсноос А хэсгээс Орхон аймаг, Хан-Уул дүүрэг, В хэсгээс Завхан аймаг, С хэсгээс Дорноговь аймаг, Хэнтий, D хэсгээс Сэлэнгэ, Багахангай дүүргийн баг шалгарч, өнөөдөр шигшээ тэмцээнд цэц мэргэнээ сорин өрсөлдөх юм. Тус наадмын нээлтийн ёслол 11:00 цагт болсон. Энэ удаагийн наадамд спортын 13 төрөлд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 тамирчин өрсөлдөж байна.