БОАЖЯ, МҮХАҮТ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 10 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар тус төслийн гүйцэтгэл 40 гаруй хувьтай байгаа аж. Өмнөговь аймгийн Ёлын ам, Дуут манхан, Баянхонгорын Цонж хайрхан дахь отоглох цэгийн ажил бүрэн дуусжээ. Харин Хануй голын рашаан, Цагаан суварга, Их газрын чулуу, Элсэн тасархай, Ээж хайрханд тохижилтын ажил ид өрнөж буй гэнэ. Тендерийн асуудлаас болоод хоёр байршилд ажил эхлүүлээгүй буй нь Хоног цолын рашаан, Буйр нуурынх юм байна. Эдгээрийг байгуулахад улсын төсвөөс нэг тэрбум орчим төгрөг төсөвлөжээ.