Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулж буй, аймгуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Увс аймгийн Улаангомд үргэлжилж байна. Тус тэмцээний дээд шатанд найман аймгийн шигшээ багийнхан хоёр хэсэг болж өрсөлдсөн. Хагас шигшээд А хэсгээс Дорнод, Орхон аймгийнхан тус бүр долоон оноогоор шалгарчээ. B хэсгээс Дархан-Уул аймгийнхан ес, Увсынхан дөрвөн оноогоор хагас шигшээд орлоо. 21 аймгийн аварга баг өнөөдөр тодорно. Дээд шатны тус тэмцээнд түрүүлсэн тоглогчид Улаанбаатар хотын аварга болох Сонгинохайрхан дүүргийн шигшээ багийнхантай энэ сарын 6-нд өрсөлдөнө. Энэ тоглолтод түрүүлсэн нь “Үндэсний цом” гардана.