Нисдэг, хаздаг хар хорхой хотын төв, ногоон бүс гэлтгүй хаа сайгүй олширсон талаар иргэд ярьж эхлэв. Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрынхнаас тодруулахад “Жил бүр болдог үзэгдэл. Иргэд айж, сүрдэх шаардлагагүй. Хүнд ямар нэгэн хор нөлөө учруулахгүй. Тухайн шавжийг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид шинжлээд, Монгол оронд хамгийн өргөн тархсан үр тарианы жийгээ цох болохыг тогтоосон. Иргэдийн ярьж буй шиг сүрэглэн нисэж, хаздаг шавж биш. Сүүлийн өдрүүдэд хэт халж буйтай холбоотойгоор жийгээ цох эрс олширсон байж болзошгүй” гэв.