Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгчээ. Улмаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулахаар болов. Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллана.
Тус ажлын хэсэг “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлэх аж. Мөн тус ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл аймагт ирж дээрх ажлуудаа хянаж, шалгахаар төлөвлөжээ.