Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн таслан зогсоолоо. Тухайлбал, Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын зүүн дэнж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байжээ. Улмаар Туул голоос шууд усаа аваад тунгаалгүй голд нийлүүлж байсан нэр бүхий иргэний үйлдлийг таслан зогсоож, 2022 оны долдугаар сарын 27-ы өдрийн 20.45 цагт Булган аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар мэдэгдэн ажиллаж байна.