Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг буюу хуучнаар Тээврийн товчооны зүүн талын 39 дүгээр байрны гадаа хүн амины хэрэг гарчээ. Тэнд явж байсан иргэн нас барсан хүний талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад 37 настай Ж гэх залуу бусдад зодуулан амиа алдсан байжээ.
Энэ талаар тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ажилтнуудаас лавлахад “Манай алба хаагчид шуурхай ажиллаж сэжигтнүүдийг олж саатууллаа. Уг хэргийг 31 настай А гэдэг залуу хэдэн хүмүүсийн хамт үйлдэж, хэргийн газраас зугтаасан байсан. Түүнийг хэргийн газраас холгүй айлд байхад баривчилсан. Сэжигтнүүдийг өнөөдөр Цагдан хорих төв рүү хүргүүлнэ” гэлээ.