Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/25 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Маршалын гүүрнээс Био комбинат хүртэл "Эко эргүүл"-ийг Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, хороодтой хамтран ажиллуулж байна.
Эко эргүүл нь гол усны үер, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилготой ба эрэг дагуу амарч зугаалж буй иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэн, эрсдэл бүхий газруудад самбар байршуулан явган эргүүлийг тогтмол гүйцэтгэж байгаа юм.