Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн тухай багц хуулийг өргөн барьж, шүүхийн шинэтгэлийн хөтөлбөр боловсруулаад байгаа билээ. “Өнөөдөр” сонин шүүхийн шинэтгэлийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, доктор П.Цагаан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, академич С.Нарангэрэл, Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслах Ж.Баярцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын асуудал хариуцсан менежер П.Бадамрагчаа нарыг редакцдаа урьж ярилцлаа.
-Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн ч нийгэм, эдийн засгийн хөгжлийн нэг хөшүүрэг болсон энэ ажлыг олон нийт төдийлэн ойлгохгүй байх шиг. Зарим нь Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгчийг халж сольсноор ойлгоод буй бололтой. Тиймээс Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн амин сүнс нь юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
П.Цагаан: -Монголын нийгмийн өмнө тулгамдсан, хүмүүсийн хүлээж буй шударга ёс, шүүхийн шинэтгэлийн асуудлаар “Өнөөдөр” сонин санаа тавьж, санаачилга гарган редакцын уулзалт хийж байгаад талархъя. Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн хөгжлийн замыг сонгоод 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засаг, хууль, шүүхийн олон шинэчлэл хийж ирсэн. Дэлхий нийтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаад шүүхийн шинэчлэлийг гүнзгийр үүлэх зайлшгүй шаардлагатай боллоо. 1998 оноос хойш энэ шинэчлэлийг хийж ирсэн. Мон гол Улсын Ерөн хийлөгчийн мөрийн хөтөлбөрт орсон нэг асуудал бол шударга ёс, шүүхийн шинэч лэлийн асуудал. Энэ хүрээнд хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид гуайгаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, хийх ажил, хөтөлбөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгээс шүүхийн шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэйг улс төрийн дээд төвшинд хүлээн зөвшөөрч, зөвлөмж гаргасан. Шүүхийн шинэтгэлийн асуудал хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч орсон. Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх явцад энэ асуудлыг нийгмээрээ, өргөн хүрээнд ярилцах нь зүйтэй гэсний дагуу өнгөрсөн дөр өвд үгээр сарын 14-16-нд Шүүхийн шинэтгэлийн үндэсний чуулга уулзалт зохион байгууллаа. Чуулганд шүүх, прокурор, өмгөөлөл гээд хууль хяналтын байгууллагынхан оролцсон. Мөн нийгмийн олон төлөөллийг хамрууллаа. Чуулганы хүрээнд 15 салбар хуралдаан хийсэн. Эндээс шүүх эрх мэдлийг шинэчлэх маш үнэтэй санал, зөвлөмж гаргасан. Тэр бүх санал, санаачилгыг хуульд тусгах үүднээс Ажлын хэсгүүд зохион байгуулж ажилласны дүнд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн захиргааны, Иргэдийн төлөөлөгчдийн оролцооны, Эвлэрүүлэн зуучлах, Шүүгчийн эрх зүйн тухай гэсэн хуулийн таван төсөл өргөн барьж, удахгүй зургаа дахийг нь өргөн барих гэж байна.
Өргөн барьсан хуулиудыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Миний харж байгаагаар өнөөдөр Монголд тулгамдсан хоёр зүйл байна. Нэгдүгээрт, сайн засаглал, засаглалын чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, шударга ёс, сайн шүүх засаглал. Нийгмийн харилцааг зохицуулсан бүх хуулийг хууль тогтоогчид баталдаг. Баталсан хуулийг нь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар хэрэгжүүлдэг. Маргаан гарсан тохиолдолд түүнийг шүүдэг, шударга үнэнийг тогтоодог бие даасан, хараат бус шүүх үгүйлэгдэж байна. Нийгэмд шударга ёс тогтоож, эдийн засгийн хөгжлөө түргэтгэхээр улс төрийн шийдвэр гарч, нийгмээрээ хүлээн зөвшөөрлөө. Тэгэхээр энэ шинэтгэлийг хийх үү, үгүй юү гэдэг дээр ярих юм байхгүй.
С.Нарангэрэл:-Монгол Улс хөгжил дэвшлийн замд найдвартай гарч чадахгүй байгаа нь монголчуудын олонх оюун санааны гүнзгий уналтад орсон явдал. Залуучуудаасаа эхлээд л бүх зүйлийг мөнгөөр худалдаж авч болно гэсэн бодолтой болжээ. Ийм нөхц өлд Монголын нийгмийн хөгжлийн цаашдын асуудлыг шийдвэрлэх гол зүйл нь аливаа хэрэг маргааныг үнэн зөвөөр тасалдаг шүүх засаглал. Хууль хяналтын байгууллага, шүүх хараат бус, шударга байх юм бол өнөөгийн энэ зах замбараагүй явдлууд цэгцэрч, Монгол Улс хөгжлийн замд баттай зогсох учиртай. Тиймээс шүүхийн шинэчлэл гарцаагүй хэрэгтэй.
-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өмн өхөөсөө давуу ямар зүйл оруулж байгаа вэ?
П.Цагаан:-Шүүхийн шинэчлэлийг бид аль болох өргөн хүрээнд хийхийг эрмэлзэж байгаа. Ингэхдээ өнгөрсөн 20-иод жилийн туршлага, бусад улс орны жишгийг харгалзаж үзсэн. Шүүхийн зохион байгуулалтаас эхлээд засаж залруулмаар зүйл олон байна. Тухайлбал, өнөөдрийн шүүхийн тогтолцоо засаг захиргааны нэгжтэй уялдсан байдаг. Шинэ төслөөр нутаг дэвсгэрээс гадна, хүн амын нягтаршил, хэрэг маргааны тоо хэмжээг харгалзан шүүхийг тойргийн журмаар байгуулах юм. Засаг захиргаатай нь холбочихоор Засаг даргаасаа хараат болчихдог. Нөгөө талаар иргэдэд шударга шүүх, шүүгчийг сонгох бололцоо олгох үүднээс дагнасан шүүх байгуулна. Гэр бүлийн, эрүүгийн, иргэний, уул уурхайн, захиргааны гэх мэт. Зарчмын шинжтэй, томоохон өөрчлөлт нь Шүүхийн захиргаа. Шүүхийн захиргааны тухай хуулийг бид анх удаа, шинээр боловсрууллаа. Шүүхийг төс өв, мөнгө санхүүгийн хувьд гүйцэтгэх засаглалаас хараат бус байлгах үүднээс шүүх эрх мэдлийн байгууллагын төсвийн төслийг УИХ-д шууд өргөн барьдаг байхаар хуульчлах юм. Нөгөө нэг томоохон өөрчл өлт нь Шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас тусгаарлана. Энэ шинэтгэлийн нэг амин сүнс нь шүүхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс иргэдийн төлөөлөгчдийн тухай хуулийн заалтыг бодит ажил болгох, эвлэрүүлэн зуучлах, шүүн таслах ажиллагаанд оролцож буй шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын ажлын уялдаа, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх явдал юм.
Ж.Баярцэцэг:- Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох гэсэн эхний үе шат хэрэгжээд явж байна. Дараа нь энэ шинэтгэлийг хэрэгжүүлэх шат эхэлнэ. Хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо дөрвөн үндсэн чиглэлийг баримталсан. Нэгдүгээрт, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах. Хоёрдугаарт шүүхийн нээлттэй, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх. Дараагийнх нь шүүгчийн ур чадварыг дээшлүүлэх. Эцэст нь шүүхийн үйлчилгээ шуурхай, чанартай байх. Энэ бүгдтэй уялдаад шүүх, шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх, эвлэрүүлэн зуучлах гэх мэт шинэ механизмыг хэрэгжүүлнэ. Шүүхийн шийдвэрт нөлөөлж буй нэг хүчин зүйл нь шүүгчийн харилцан адилгүй ачаалал. Ялангуяа, хот суурин газарт нэг шүүгчид хэт их ачаалал ногдож байгаа. Энэ шинэчлэл зөвхөн шүүхийнх гэж ойлговол өрөөсгөл. Шүүн таслах ажиллагаанд оролцогч байгууллагуудын шинэчлэл гэж ойлгох нь зүйтэй. Эдгээр байгууллагад хэрэглэж буй хуулиудын шинэчлэл юм. Ямар ч сайн шүүх, хууль хяналтын байгууллагатай байсан ч хуулиа шинэчлэхгүй бол ажил урагшлахгүй. Тиймээс процессын хуулиудаа шинэчлэх шаардлагатай.
-Шүүхийн шинэчлэлийн асуудлаар манай шүүгчид ямар байр суурьтай байгаа вэ. Энэ салбарын гал тогоонд ажиллаж байгаа шүүгчийн хувьд таны бодлыг сонсъё?
Ц.Цогт: -Энэ шинэчлэлийн гол агуулга нь шүүх, шүүгчдийг шинэчлэх гээд байгаад биш юм аа. Явж явж хэрэг маргаан шударга шийдэгддэг байхыг хүсээд байгаа шүү дээ. Хэрэг маргаан шударга шийдэгддэг байхын тулд тэр ажиллагааг явуулдаг хүмүүс нь шударгаар томилогддог, шударга цалинждаг, албан тушаал дэвшдэг, өрсөлддөг, хариуцлага хүлээдэг байх тогтолцоо шаардлагатай болчихоод байна. Миний харж байгаагаар шүүхийн шинэтгэлийг улс төрийн институциэс хамааралгүйгээр хийх боломжгүй. Ерөнхийлөгч санаачилж, УИХ дэмжиж байна гэдэг улс төрийн дэмжлэг авч, шинэчлэх үйл явц эхэлсэн. Дээрээс нь таны хэлдгээр шинэчлэгдэх гээд байгаа бидний саналыг авахгүйгээр явахгүй. Тиймээс хууль хяналтын бүх байгууллагын төлөөлөл энэ ажилд оролцож байгаа. Шүүхийн шинэтгэлийг боловсон хүчний шинэтгэлг үйгээр хийх боломжг үй. Өнөөдөр шүүх муу байна, шүүгчид ялзарсан, энэ тэр гэхээр би хувьдаа эмзэглэдэг. Шүүгчээр ажиллаж байгаа энэ 400 гаруй хүн бүгд муу биш. Эдэн дотор өөрчлөгдвөл зохих, шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай хэсэг байхыг үгүйсгэхгүй.
-Нийгэмд ойр ажилладаг, оюун санааг нь тандаж, судалж байдаг байгууллагын хувьд Та ямар байр суурьтай байна вэ?
П.Бадамрагчаа: - “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллага 2008 оноос шүүхийн шинэчлэлийн асуудалд онцгой ач холбогдол өгч ирсэн. Нийгэм, иргэдийн зүгээс гарч байгаа тэр шүүмжлэл бодитой эсэхийг судалгааны үндсэн дээр гаргаж, ямар ч гэсэн шүүхийн шинэтгэлийг нийгэм хүлээж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Дараа нь өнгөрсөн 20 жилд энэ чиглэлд юу хийж ирэв гэдгийг судалсан. Тодорхой асуудлаар мониторингийн судалгаа хийсний үндсэн дээр иргэдийн төлөөлөгчдийн оролцоог шүүхэд нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэрийг ил тод болгох нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Энэ бүхэн хуулийн төсөлд туссан нь дээрх судалгааны үр дүн гэж болно.
П.Цагаан: -Нийгэмд шийдвэрлэвэл зохих асуудал олноор хуримтлагдаж, шударга ёс үгүйлэгдэж байна. Судалгаанаас үзвэл хараат бус, шударга шүүх нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх хүчин зүйл болдог. Хэрэв шударга бус, сул дорой шүүх байх юм бол хөгжилд чөдөр тушаа болдог нь нотлогдсон. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар шударга шүүх эдийн засгийн хөгжлийг 5-10 хувиар нэмэгдүүлдэг юм байна.
-Өнөөгийн хуулиар шүүгчийг бүх насаар нь томилж байгаа. Манайхаас өөр оронд ийм тогтолцоо байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
С.Нарангэрэл: -Ерөнхийл өгч шүүгчийг томилж буй нь “Та шударга ажиллах юм бол хэн ч шүүгчид халдахгүй, халж солихгүй” гэсэн баталгаа. Түр үүн ярьсан зүйл дээр нэмж хэлэхэд шүүхийг тойргийн тогтолцоонд оруулахаас өөр замгүй. Сүхбаатар аймгийн анхан шатны нэг шүүгч жилд 10-15 хэрэг маргаан шийдвэрлэж байна. Гэтэл нийслэл, дүүрэгт нэг шүүгч 300 гаруй хэрэг шийддэг. Маш их ачаалалтай ажиллаж байгаа нь эндээс харагдах болов уу. Ийм их ачаалалтай ажиллаж байгаа шүүгчид алдаа оноо гарахгүй гэх баталгаагүй. Нэг аймгийн юм уу, дүүргийн шүүхэд тоотой хэдэн шүүгч сууж байгаа. Иргэн хүссэн хүсээгүй тэднээр хэрэг, маргаанаа таслуулна. Гэтэл тойргийн шүүхэд өөрийн хүссэн шүүгчээрээ хэргээ шийдвэрлүүлэх боломжтой. Шүүхийн энэ шинэчлэлийн дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэлийг авах нь чухал. Энэ итгэлийг бий болгоход шүүхийн шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх явдал. Дээр нь шүүгчийн сонгон шалгаруулалт дэндүү явцуу хүрээнд болдог. Шүүхийн нарийн бичиг, туслах гэсэн хүмүүс л шүүгч болж байна. Гэтэл эрдэмтэд, судлаачид шүүх рүү орох боломж бага. Дээд шүүхэд цагийн шүүгчийг бий болгох ёстой. Олон нийтийн дунд ихээхэн маргаан дэгдээсэн, шүүхэд жишиг тогтоохуйц хэрэг маргаанд эрдэмтдийг цагийн шүүгчээр ажиллуулж болно.
Ц.Цогт: -Өнөөдөр илэрхий ёс зүйгүй ажилласан, мэргэжлийн алдаа гаргасан хүмүүст тооцох шийтгэл тодорхой байгаа. Шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа хүмүүст хариуцлага тооцохоос гадна шүүхэд нөлөөлөхийг оролдсон хүмүүст хариуцлага хүлээлгэдэг механизм багц хуулийн төсөлд орсон. Өнөөд өр шүүхийг янз бүрээр шүүмжилдэг. Тэр нь байх ёстой зүйл. Гэтэл шүүхэд янз бүрийн байдлаар нөлөөлөхийг оролддог, хүсдэг бүлэг, албан тушаалтнууд хамгийн их шүүмжлэгч байх жишээтэй. Тиймээс бид багц хуулийн төсөлд нөлөөллийн мэдүүлэг гэдэг зүйлийг оруулсан. Цагаа тулахаар хэн ч гэсэн шүүхэд нөлөөлөхийг оролддог, хүсдэг. Тэгэхээр хэрэв та шүүхэд нөлөөлөхийг оролдох юм бол хариуцлага хүлээн шүү гэдгийг хуульчилж өгөх учиртай. Шүүгч бүр хэрэг маргаан шийдвэрлэх бүртээ нөлөөллийн мэдүүлэг хөтлөх юм. Энэ мэдүүлэгт орсон хүн, албан тушаалтан байх юм бол түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл таслан зогсоож, шүүгчээ хамгаалж байх учиртай.
П.Цагаан:-Нөлөөллийн мэдүүлэг гэдэг цоо шинэ зүйл. Бусад оронд байгаа эсэх талаар судлаад бид олоогүй. Монголын амьдралын шаардлага, практикаас үүдээд нөлөөллийн мэдүүлгийг гаргаж ирж байгаа юм. Ц.Цогт шүүгчийн хэлдгээр хэргийн оролцогч талуудад энэ талаар сануулаад хэрэг, маргааныг шийдвэрлэж байгаа шүүгч уг нөлөөллийн мэдүүлгийг хөтлөх юм. Хэрэв шүүхэд төрийн албан тушаалтан нөлөөлсөн байвал албан үүргээсээ чөлөөлөгдөх үндэслэл болно. Түүнээс гадна торгох, баривчлах хүртэл арга хэмжээ авахаар төсөлд тусгасан. Ийм маягаар шүүгч хараат бус, бие даасан байх нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалт хийж өгч байгаа юм. Энэ төслийг бид хэлэлцэж байтал УИХ-ын нэг гишүүн “Хэрэв ийм заалт орчихвол бидний дотор үлдэх хүн байгаа юм уу” гэж тоглоом шоглоомоор хэлж байсан.
-Хуулийн төсөлд хэн нэг хүнээр шүүгч рүү яриулбал тухайн хэргийн оролцогчийн хэрэг үйлдэл түүнд хүндээр тусдаг байхаар хуулийн төсөлд оруулсан зүйл бий юү?
Ц.Цогт: -Нөлөөлөл байдаг гэдэг талаар болгоомжтой хэлэх хэрэгтэй болов уу. Нөлөөлөх оролдлого бол байгаа. Яг нөлөөлөх оролдлого бол тухайн шүүгчийн мэдлэг, чадвар, ухамсар, хуулиа сахидаг, ёс зүйтэй эсэх асуудалтай холбоотой. Яагаад нөлөөллийн асуудал ярив гэхээр шүүгч хүн бусдын л адил амьдралтай. Жилд 300 гаруй хэрэг, маргаан шийдвэрлэдэг ажлын ачааллынх нь хажуугаар амьдрал бий шүү дээ. Тэр амьдралдаа зориулах цаг хугацаа, амьдралаа аваад явчих хангамж, цалин хөлс бага.
Ж.Баярцэцэг:-Шүүхийн шинэчлэлийн гол цөм болсон асуудлын нэг хэсэг нь шүүхийн санхүүгийн бие даасан байдал. Тэр дундаа шүүхийн төсөв, санхүү, цалин гэх мэт. Шүүхийн төсөв ямар бага байдаг талаар бүгд мэддэг. Бүхэл бүтэн бие даасан засаглал байтал Сангийн яамны нэгэн мэргэжилтний халаасанд байдаг. Тухайн мэргэжилтний үзэмжээр шийдэгддэг. Бусад улс орны шүүхийн санхүүг судлахад, Европын нийтлэг хандлагаар авч үзэхэд нэг хүнд ногдох шүүхийн зардал нь 43 евро байдаг. Гэтэл манайд ердөө хоёрхон евро. Санхүү, төсөв хүрэлцэхгүйгээс шүүгч нар өөрсдөө захиргааны ажил хийгээд явж байна шүү дээ. Энэ нь эргээд шүүхийн шийдвэр, чанарт нөлөөлдөг.
Ц.Цогт:-Нийгэмд ямар хор уршиг, муу үр дагавартай юм гэхээр шударга шийдвэрээ авч чадахгүй болчихож байгаа юм. Бидний сая яриад байгаа эдийн засгийн, элдэв нөлөөлөл зэрэг нь нийгмийн хүсээд байгаа, иргэдийн асуудлаа шударгаар шийдвэрлэхэд саад болоод байгаа учраас шүүхийн шинэтгэлийн асуудлыг гаргаж тавиад, түүнийг нь шийдвэрлэе гэж байгаа юм. Түүнээс биш шүүх, шүүхэд ажиллаж байгаа хэдэн хүнийг шинэчлэх, өндөр цалин өгөх, сайжруулах тухай асуудал биш.
П.Ца г а а н : - Ш ү ү х э д ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрны стандарт, амьдралын баталгаа зэрэг маань явж явж төсөв хөрөнг өтэй холбогддог. Хэрэв шүүхийн төсөв, санхүү, эдийн засгийн хараат бус байдлыг нь хангаж чадахгүй, төр гар татвал тэр нь эргээд нийгэмд том төлөөс төлөхөд хүргэж байгаа учраас энэ хоёрын хооронд шууд уялдаа холбоо байгаа юм. Тэгэхээр бид хуулийн төсөлд шүүхийн төсвийг бие даалгаж, шүүгч нарын цалин хөлс байнга нэмэгдэж байх, урамшуулалтай, ажиллах хугацаа урт байх гээд ажиллаж амьдрах нөхцөлийг нь сайжруулах чиглэлээр нэлээд зүйл тусгаж өгсөн. Товчдоо, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн төсвийг УИХ-д өргөн барина гэдэг маань цаагуураа хөрөнгө санхүүгийн баталгаа, ажиллах орчин нөхцөлийг хангаж өгөхөд чиглэсэн.
П.Бадамрагчаа:-П.Цагаан зөвлөхийн ярьсантай уялдуулаад ярихад манай байгууллагаас 2010 онд “Шүүхийн ажиглалт” гэдэг төсөл хэрэгжүүлсэн. Энэ үеэр иргэн шүүхэд очоод хамгийн эхэнд ямар сэтгэгдэл төрж байна вэ гэдгийг судалсан. Шүүхийн имиж, шүүхийн нэр хүндийг унагахад юу нөлөөл өөд байгааг ч бас судалсан. Олон нийтийн судалгаануудаас харахад шүүхийн танхимд орж үзсэн хүн харьцангуй цөөн байдаг. Ажиглалтын үр дүнд иргэн шүүхийн байр руу ороход тэр байрны нөхцөл байдал ямар сэтгэгдэл төрүүлж байна, шүүхийн ажилтнууд, жижүүр, үйлчлэгч, нарийн бичиг нь ямар харилцаатай, шүүх хуралдааны танхим ямар байна вэ гэдгийг судалсан юм. Эндээс харахад түрүүн ярьсан шүүгч гэдэг хүнээс шалтгаалахгүйгээр шүүхийг бүрэлдүүлж байгаа байр ч байдаг юм уу, эсвэл ажилтнуудын харилцаа ч гэдэг юм уу, өчүүхэн жижиг зүйлээс болоод том нөлөө үзүүлэх хүчин зүйл болдог гэдгийг гаргаж ирсэн.
С.Нарангэрэл:-Шүүхийн шинэчлэлийг Ерөнхийлөгч юм уу, УИХ-ын зүгээс хийнэ гэсэн хүлээлт шүүгч нарт төрчихөөд байгаа. Эцсийн дүндээ шүүхийн шинэчлэл шүүгч нараас өөрсдөөс нь шалтгаална. Яагаад гэхээр шүүгч нар хуулийн дагуу, шударгаар ажиллаж, шударга ёсыг тогтоох ёстой. Нөгөө талаас сүүлийн үед шүүхийн удирдлагаа дагаад ч юм уу, Парламент ямар хууль батална түүнийг нь биелүүлэх ёстой гэсэн үзэл газар авсан. Тийм биш. Шүүхийн практикт тухайн хууль болохгүй, үнэхээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл шүүхийнхээ удирдлагаар ч юм уу, Ерөнхийл өгчөөр дамжуулаад УИХ-д оруулж, тэр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, засах ажлыг нэн даруй хийх хэрэгтэй байна.
П.Цагаан: -С.Нарангэрэл багшийн ярьж буй энэ асуудал хуулийн төсөлд шүүхийн чиг үүрэг гэсэн хэсэгт орсон. Энд хоёр зарчмын шинжтэй өөрчлөлт орж байгаа. Нэг нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр саналаа албан ёсоор өргөн барьдаг өөрчлөлт орж байна. Нөгөө нь социализмын үеэс уламжлагдаж ирсэн Үндсэн хуулиас бусад хуулийг Улсын Дээд шүүх тайлбарладаг. УИХ-ын баталсан хуулийн нэг өгүүлбэртэй заалтыг шүүх 10 өгүүлбэртэй болгож тайлбарладаг. Тиймээс тодорхой хэрэг, маргаан дээр тулгуурлаж, тайлбарладаг болох заалт оруулж байгаа.
Ж.Баярцэцэг: -Үүн дээр нэг зүйл нэмж хэлье. Ер нь шүүгч нарын дунд маш их яригддаг асуудал бол гадаад, хөндлөнгийн нөлөөллөөс гадна дотоод хараат байдал байна. Тухайлбал, Улсын Дээд шүүхээс хараат байх, Ерөнхий шүүгчээсээ хамааралтай байх, удирдамж заавар авах гээд. Энэ нь одоогийн мөрд өж буй хуульд ч туссан байгаа юм. Тодруулбал, Улсын Дээд шүүх удирдамж чиглэлээр хангах, чиглүүлэх чиг үүрэгтэй байх жишээтэй. Гэтэл шүүх шүүн таслах ажлынхаа шугамаар тухайн хэрэг, маргааныг зөв шийдвэрлэж үү гэдгийг хянахаас биш, дарга, дээд шатныхаа байгууллагаас хамааралтай захиргааны байгууллага биш. Улсын Дээд шүүх дээд шатны том байгууллага биш, Ерөнхий шүүгч дарга шүүгч биш юм л даа, уг нь.
Ц.Цогт: -Одоогийн мөрд өж байгаа хуульд Дээд шүүхээс анхан шатны шүүхэд зөвлөмж гаргаж болно гэсэн заалт нь тодорхой хэрэг, маргаанд хамаарахгүй гэсэн дагавар зохицуулалттай. Амьдрал дээр яаж хэрэгждэг вэ гэвэл асуудал гардаг байхыг үгүйсгэхгүй. Дээд шатны шүүхээсээ хамааралтай байх гэдгийг шүүгч бид өөрсдөө анх энэ байдал өөрчлөгдөх ёстой, засагдах ёстой гэж асуудал тавьж байсан. Хамгийн наад захын жишээ нь тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь өөрийнхөө шүүгчийг Мэргэшлийн, Сахилгын хороонд шилжүүлдэг, үндэстэй үндэсгүйг нь мэдэхгүйгээр явуулдаг. Цаанаа очоод шалгагдаад тэр шүүгч нь буруугүй гэж тогтоогдсон ч тухайн шүүгчийг нэг хүн мэдээд явуулаад байх боломжтой байна гэдэг маань тухайн шүүгчид ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжийг олгож байна гэсэн үг.
-Шүүхийн шинэтгэлийн гол асуудлын нэг бол Иргэдийн төлөөлөгчид. Иргэдийн төлөөлөгчдийн шүүх хуралд оролцох оролцоог нэмэгдүүлэх асуудал. Энэ талаар та бүхэн ямар бодолтой байгаа бол. Олон сая хүн амтай улс оронд иргэдийн төлөөлөгчид ажиллаж болж байна. Харин манай нөхцөлд арай өөр, хүн ам цөөн, бие биенээсээ, багш шавь, ах дүүгийн хамааралтай байдаг. Монголд иргэдийн төлөөл өгчид ямархуу байдлаар ажиллах вэ?
Ц.Цогт: -Шүүхийн зүгээс иргэдийн оролцоог шүүн таслах ажиллагаанд оролцуулахад татгалзах зүйл байхгүй байх гэж би хувьдаа боддог. Өнөөдөр хуралд оролцож буй иргэдийн төлөөлөгчдийн оролцоо ёс төдий. Үүнийг халахын тулд тогтмол суудаг эмээ өвөө, тэтгэврийн хүн оролцуулахаа больё. Олон нийтийн оролцоог хангах үүднээс тухайн хүнийг ажлаас нь чөлөөлөөд, 1-2 жилд нэг удаа шүүх хуралд оролцуулдаг болъё гэдэг санааг оруулж байгаа. Мөн иргэдийн төлөөлөгчдийн тухайн хэргийг шийдвэрлэх саналыг нь шүүх бүрэлдэхүүн зүгээр л сонсоод өнгөрдөг биш, саналын эсрэг байх юм бол түүнийг нь тайлбарладаг, шүүхийн шийдвэрт бичдэг болъё гэсэн санал оруулсан. Иргэдийн төлөөлөгчдийг оролцуулж байгаа тохиолдолд нэгдүгээрт иргэдийн төлөөл өгчдөөр ямар асуудал шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг бодолцох ёстой.
Мэргэжилтнүүдийн шийдэх ёстой зүйл байна, ердийн ухамсрын төвшинд шийдчих боломжтой зүйл ч бий. Жишээ нь нотлох баримтын үнэлгээний асуудал байдаг. Түүнийг жирийн иргэд ч байсан, шүүгч ч бай мэргэжлийн ухамсар хэрэггүй, хэргийг шийдэж болно. Харин хууль хэрэглээний асуудлыг иргэдийн төлөөлөгчдөөр шийдвэрлүүлэх үү гэдгийг нэлээд ярьж байж шийдэх ёстой. Дараагийн ээлжинд бидний анхаарах ёстой зүйл бол иргэдийн төлөөлөгчдийнхөө аюулгүй байдлыг яах вэ гэдэг асуудал. Хэрэв иргэдийн төлөөлөгчдийг хуралд хамт оролцуулдаг энэ тогтолцоо маань байвал шүүгчид одоо ирж байгаа нөлөөлөл айлгах, худалдаж авах гэсэн оролдлогууд иргэдийн төл өөлөгч дээр бууна.
Ж.Баярцэцэг: -Бусад улс оронд ийм асуудал бий. Тэндээс харахад ямар хуралд ямар төлөөлөгч оролцох нь хурал болох хүртлээ нууц байдаг. Орж байгаа хүнийг тохиолдлоор сонгодог. Иргэдийн төлөөлөгчөөр арван хүн сонгуулахаар боллоо гэхэд тэндээс гурвыг нь хуралд оролцуулдаг. Манайд ч энэ зохицуулалтыг хуульд тусгаж байгаа. Энэ нь тухайн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангах нэг арга. Мөн өөр нэг зүйл бол хэн гэдэг, хаана оршин суудаг хүн уг хуралд суув гэдэг нэр ус, хувийн мэдээлэл хаалттай, кодоор л тодорхойлдог байх. Түүний аюулгүй байдал, нууцыг тухайн шүүх хариуцаж ажиллана. Хэрэв тэр нь задарч, тухайн төлөөлөгчид дарамт шахалт ирвэл, тухайн шүүхийн ажилтнууд хариуцлага хүлээдэг байхаар тусгаж байгаа.
П.Бадамрагчаа: -Иргэдийн төлөөлөгчийн оролцоо маш чухал, хөрөнгө мөнгө зарцуулах ёстой механизм. Шүүх хуралд хэн ч иргэдийн төлөөлөгчөөр оролцож болно. Иргэдэд зориулагдсан энэ асуудалд тодорхой шалгуур хангасан хүн оруулдаг. 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, хүйс ялгаварлахгүйгээр орж ирэх боломжтой шүү дээ. Хуульд өмнө нь ч энэ механизмыг тусгасан заалт байгаа. Гэвч энэ нь хэрэгждэгг үй байсан. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд энэ асуудлыг тусдаа хууль гарган, зохицуулж байгаа нь бодитойгоор хэрэгжүүлэхэд ач холбогдолтой.
П.Цагаан:-Манайхны хэрэглэж буй эрх зүйн тогтолцоо бол эх газрын буюу Ром-Германы эрх зүй. Тэнд иргэдийн төлөөлөгч шүүгчтэй адилхан оролцож хэрэг, маргааныг тасалж, ял оноогоод явж байгаа. Энэ бол шүүхийн шинэтгэлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа маш том шинэчлэл. Эвлэрүүлэн зуучлах механизм өнөөдөр ч байгаа гээд үл ойшоодог. Зарим нь Үндсэн хуультай зөрчилддөг гэдэг. Энгийн ойлголтоор харахад хоёр маргалдаж байгаа талын зөвшилцөлд хүрч шийдэгдсэн маргаан бол сайн маргаан гэж би хувьдаа ойлгодог. Шүүхээр ороод нэг нь гомдож, нөгөө нь баярлаад салдаг. Тийм ч учраас эцэс төгсгөлгүй, давж заалдах, хяналтын шатанд гээд маргаан яваад байдаг. Эвлэрүүлэн зуучлах механизм гэдэг бол манайхаас гадна өөр олон оронд хэрэгжээд үр дүнгээ өгч байгаа.
Эвлэрүүлэн зуучлах гэдэг бол хөнгөн шуурхай, өртөг зардал бага гээд ашигтай зүйл олон. Цоо шинэ зүйл ч одоогийн мөрдөгдөж байгаа хуультай давхцаж байгаа учраас хүмүүс ялгаа нь юу вэ, ямар хэрэгтэй юм бэ гээд байгаа юм. Энэ бол маш чухал, шинэ механизм гэдгийг судлах тусам итгэл үнэмшилтэй болоод байна. Шүүхийн янз бүрийн шийдвэрээс болж өстөн дайсан болж, цаг хугацаа зарж байснаас зуучлагч аваад хэрэг маргаанаа шийдвэрлүүлбэл хэн хэн нь сэтгэл ханамжтай үлдэнэ. Улсын Дээд шүүх Японтой хамтраад эвлэрүүлэн зуучлах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний бодит үр дүн гарсан шүү дээ. Хоёр тал маргалдаад хэл амаа ололцохгүй сунжирсан явдал болж. Гэтэл эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулаад амархан хэл амаа ололцсон тохиолдол гарсан. Японд эвлэр үүлэн зуучлах системийг ашигласнаар анхан шатны шүүхийн ачаалал 60-70 хувь буурсан.
Тэмдэглэсэн Д.Заяабат, Г.Цолмон