Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа нар тэсрэх бодис ачиж явсан хүмүүсийг саатуулж, тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас өчигдөр уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ талаар тус хэлтсийн албаны хүнээс лавлахад “Цагдаагийн байгууллагаас “Хяналт” гэсэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд манай ажилтнууд сэжигтэй хоёр машиныг шалгаад тэсрэх бодис ачиж явсныг илрүүлсэн. Уг бодисыг авч явсан хүмүүст Эрүүгийн хуулийн 190 дүгээр зүйлд заасан тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авч, хадгалж тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр Мөрдөн байцаах тасагт эрүү гийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэв.
Сэжигтнүүд “Портер” маркийн 48-87 НАА болон 93-03 НАА дугаартай автомашинаар нэлээд их хэм жээний тэсрэх бодис авч явсан гэнэ. Налайх дүүргийн иргэн 49 настай Б болон 54 настай Б нар уул уурхайн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис болох сум, дарийг хууль бусаар хадгалж, борлуулсан байжээ. Уул уурхайн мэргэжилтнүүд уг бодисыг “Амонит Ж6” гэх бодис байж болзошгүй гэж байгаа ч нарийн шинжилгээ хийлгэхээр холбогдох байгууллагад хандаад буй гэнэ.
Цагдаагийн ажилтнууд уг бодисыг тээвэрлэж явсан хүмүүсийн гэрт нэгжлэг хийхэд мөн нэлээд их хэм жээний тэсрэх бодис илэрсэн бөгөөд “Хувийнхаа эзэмшлийн уур хайд хэрэглэх гэж байсан” хэмээн мэдүүлжээ.
Г.РАВЖАА