Түр зуурын усархаг борооны улмаас Эмээлт орчмын замын зорчих хэсэг дээгүүр их хэмжээний ус хальсан байна. Иймд иргэд Улаанбаатар хотоос гарч байгаа тохиолдолд замын зорчих хэсэгт үерийн усны түвшин багасах хүртэл ус руу орохгүй байхыг холбогдо байгууллагаас анхаарууллаа. Учир нь үерийн ус руу орсон нэг суудлын автомашин урсаж, замын цаад руу унах шахсан аж. Одоогоор Портер маркийн автомашин үерийн ус руу орж, хөдлөх боломжгүй болоод байна. Зарим иргэд цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, үерийн ус руу автомашинтайгаа орох тохиолдол гарчээ. Улаанбаатар хот руу орж ирж байгаа иргэд Эмээлт орчмоор бус 61-ийн гармаар гараад, Баруун турууны даваагаар давах боломжтой гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү