Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт 38 настай, эмэгтэй У нь гадны нөлөөтэй гэртээ нас барсан байсныг олсон хүн нь цагдаагийнханд мэдээлжээ. Тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад амь хохирогчийн хамтран амьдрагч 42 настай, эрэгтэй “А” гэгч хувийн таарамжгүй харьцааны улмаас энэ оны долдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогчийн амь насыг хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Улмаар гэмт хэргийг нуун далдлах зорилгоор цогцсыг нуун, хэргийн газрыг орхин явсан гэнэ. Цагдаагийнхан холбогдогч этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, энэ оны долдугаар сарын 24-ний өдөр дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.