БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй тул иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ХНХЯ-наас хүслээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг.
Үүний хүрээнд ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Монгол Улсын иргэдийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучлах үйл ажиллагааг хариуцан явуулдаг. Тиймээс БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй болохыг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг тус яамнаас анхааруулж байна. Мөн БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбоотой мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас авахыг хүслээ.