Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлагтай хамтран “Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг цахимаар зохион байгуулж байна.
Хөтөлбөрт хамрагдаж буй хоёр улсын залуус өнөөдөр холимог баг болж сонгож авсан сэдвийнхээ хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж багаараа хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Уг хөтөлбөрийн гол зорилго нь хоёр улсын залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулах замаар хоёр орны найрсаг харилцаа, талуудын залуучуудын асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.