Дорнод аймгийн Хэрлэн сумын “Гарден” хотхоны урд “Хэрлэн" голд 5 хүүхэд орж байснаас 2 хүүхэд 09:20 цагийн орчимд живсэн тухай дуудлагыг өчигдөр ОБГ-т өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:31 цагт очиж, “Хэрлэн” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:53 цагт тус сумын 1 дүгээр багийн “Станцын далан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 5 км/-т усны мандал дээр байсан З/16 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, тус багийн “Ялалтын гүүр" гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 15 км/-т усны мандал дээр байсан Э /14 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 20:45 цагт олж гарган Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.