Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай жижүүрийн утсанд өндрөөс унах гэж байна гэсэн хоёр дуулага бүртгэгджээ. Эхнийх нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байранд 4 дүгээр давхарын тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 13.00 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13.15 цагт очиход тус байранд оршин суугч, иргэн 21 настай О гэрийнхээ тагтнаас үсэрч, амиа хорлох гэж байсныг 5 дугаар давхрын айлын тагтнаас аврах олсоор бууж, ярилцлага хийж буулган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Удаах нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт болсон тохиолдол гэнэ. Тус дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байранд 4 дүгээр давхарын цонхны тавцангаас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 14.06 цагт хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14.09 цагт очиход тус тоотод оршин суугч С /8 настай, эмэгтэй/ гэрийнхээ тагтан дээрээс унах гэж байсныг тухайн айлын хаалгыг онгойлгон хүүхдийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн аж.