“Ард” кинотеатрын барилгыг энэ сарын 15-наас “Барилга ашиглалтын хугацаа дууссан” гэх шалтгаанаар нурааж эхэлсэн билээ. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус барилгыг зөвшөөрөлгүй нураасан гэж үзэн буулгах ажлыг зогсоосон байна. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тухайн барилгыг буулгах албан ёсны зөвшөөрөл гараагүй. Манай байгууллагаас барилгын ашиглалт, эрүүл ахуйн дүгнэлт гаргасан. Энэ нь барилга буулгах зөвшөөрөл биш. Барилгын тухай хууль зөрчиж байна. Тиймээс барилгыг буулгах албан ёсны шийдвэр гартал уг үйл ажиллагааг зогсооно. Нурааж эхэлсэн барилга руу хүн орж гэмтэх эрсдэлтэй тул хашаа барина. Хяналт шалгалт үргэлжилж байна” гэв.
Монголын анхны кинотеатр үйл ажиллагаа явуулж байсан тус барилгыг 1930 онд барьжээ. 1996 оноос хувь хүний мэдэлд шилжүүлсэн байдаг. “Ард”-ыг нурааж, суурин дээр нь олон улсын жишиг бүхий “International busi¬ness center” гэх барилга барихаар төлөвлөсөн аж.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал