Ховд аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Ц нь Эрүүлжүүлэх, албадан саатуулах байрны цагдаа, ахлагч Х-ыг гурван удаа хутгалж гэмтээсэн хэрэг энэ сарын 14-нд гарлаа. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр гэр бүлийн маргааны улмаас ийм явдал болсон гэнэ. Тэд “Зарим цахим мэдээллийн хэрэгслээр Ховд аймгийн цагдаагийн газрынхан энэ сарын 14-нд цагдаагийн байгууллагын 100 жилийн ой тэмдэглэж салхинд гарсан гэж буй нь ташаа юм. Эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлагч Х согтуудаа Ц-ын гэрт нь очиж агсам тавин нэг бус удаа гар хүрсэн. Ахлагч Х-ы эгчтэй Ц нь гэр бүл болж амьдарч байгаад хоёр тийш болж, өөр хүнтэй хошууч нь суусан юм билээ. Түүнээс улбаатайгаар хувийн өс хонзон байсан бололтой, Ц-ыг зодоход нь уурссан хошууч хэвлийд нь гурван удаа хутгалсан байсан” гэлээ. Өдгөө энэ хэргийг МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгахаар болсон байна.