Өнөөдрөөс 28-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна. Тодруулбал, маргаашаас Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7 дугаар хороолол, 100 айл, 11 болон 12 дугаар хороолол орчмын хэрэглэгчид, КТМС, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, 42-оос хангагддаг хэрэглэгчид, Цэцэг төв, Бага тойруу, Зоос гоёл ХХК, МУИС, Спортын төв ордон, УБИС-ийн орчим, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, 5 дугаар сургууль орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.Тус байршлуудад ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх юм.