Сонгинохайрхан дүүргийн нутагт найман настай охиныг хулгайлж, зодож дарамтлан, гэмт хэрэгт уруу татсан гэх үндэслэлээр өнгөрсөн ням гаригаас хоёр хүнийг сэжигтнээр шалгаж эхэлжээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтэст өчигдөр очиход Хүүхдийн албаны байцаагч нарын өрөөнд хулгайлагдсан гэх охин ээж, дүүгийн хамт сууж байв. Тэдэнтэй уулзахыг хүссэн боловч хүүхдийн байцаагч нар “Охиноос тайлбар мэдүүлэг авч эхлээд байгаа.
Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авч байгаа учраас асран хамгаалагчийг нь байлцуулдаг. Уг хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ээж нь ч энэ талаар мэдээлэл өгөхгүй байх” гэлээ. Охиныг хулгайлсан хэ рэгт тус дүүргийн XXV хо рооны иргэн Н нарын 2-3 хү нийг шалгаж байгаа бөгөөд за рим хүнийг эрэн сурвалжлах шаардлага гарч болзошгүй гэнэ. Найман настай Г ээж, 2-3 настай дүү гийн хамт Их Нарангийн гу дамжинд оршин суудаг юм бай на. Охин тус дүүргийн 114 дү гээр сургуульд суралцдаг бөгөөд өнгөрсөн баасан гаригт хичээлээ тараад гэртээ ирээгүй тул ээж нь цагдаагийн байгуул лагад охиныхоо талаарх мэ дээллийг өгч, өргөдөл гаргажээ.
Охин цагдаагийнханд өгсөн тайлбартаа “Хичээлээ тараад автобусанд суухаар буудал дээр зогсож байтал хоёр ах ирээд “Гэрт чинь хүргэж өгье” гээд автобусанд авч суусан. Тэгээд гэртээ аваа чаад намайг хааш нь ч гаргаагүй. Би гэрийнх нь ойролцоо явж байсан цагдаад хоёр хүн намайг авч явсан тухай хэлсэн” гэж ярьсан байна. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах ахлах байцаагч, ахмад М.Эрдэнэбилэгээс энэ тухай лавлахад “Охиныг хулгайлсан гэх энэ хэргийг УМБГ-т шалгаж байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор охиныг хулгайлсан эсэхийг хэлэхэд эрт байна. Уг хэрэгт холбогдуулж хоёр хүнийг саатуулсан. Охины ярьснаар л энэ хүмүүсийг сэжигтнээр тооцоод шалгаж байгаа болохоос гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Хоёр сэжигтнээс одоогоор тайлбар аваагүй байна” гэв.
Г.РАВЖАА