Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа дөнгөж сая өндөрлөлөө.
Шөвгийн 16 бөхөөс дараах таван бөх Монгол Улсын заан цолны болзлыг хангасныг танилцуулъя.
Долоогийн даваанд, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, улсын начин Б.Серик улсын заан П.Анарыг, Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр улсын арслан Ц.Содномдоржийг, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Н.Золбоог, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай улсын начин О.Мөнх-Эрдэнийг, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын харцага Б.Зоригтбаатарыг тус тус давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа.