Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 202 азарга уралдаж байна. Дөнгөж сая морьж эргэхэд гурван азарга сугарч үлдсэн хэмээн Хурдан морины салбар хорооноос мэдээллээ. Тун удахгүй хурдан хүлгүүд барианд орж ирэх нь. Эхний азаргууд бөөнөөрөө орж ирж байна. Тодорхой хэлбэл, 10 азарга ойролцоо яваа юм байна. Энэ азарганы уралдаанд өмнө нь айраг, түрүү авч байсан ажнай цавьдар, зээрд азарга, хүннү халтар зэрэг олон нэртэй хүлгүүд уралдаж байгаа аж. Одоогоор нэг дээр Бат-Эрдэнийн азарга, хоёр дээр Нямжавын хээр азарга одоогоор хурдалж байна. Морьд цагаан хөтөлийн баруун тал руу орж ирж, Айдсын даваа руу тонгойлоо.