Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 4-ний өдрийн 23.16 цагт “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрэмдүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалган эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж 32 настай, эрэгтэй “Ч” гэгчийн цүнхтэй хувцас, Samsung маркийн гар утсыг 35 настай, эрэгтэй “У” гэгч согтуурсан үедээ дээрэмдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн өдрийн 13.36 цагт “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна байсан автомашин алдагджээ. Тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган, иргэн “Д”-ийн эзэмшлийн Ford маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй “Д” гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай газар байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.