Долдугаар сарын 5-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 186 дахь өдөр бөгөөд он дуусахад 179 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. Аянга цахилгаантай бороотой.
- Билгийн тооллын 6, Ангараг гараг. Харцага одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 05.00 цагт мандаж, 20.54 цагт жаргана. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн. Энэ өдөр гахай туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3150, зарах нь 3159 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 53.20, зарах нь 54.20, юань авах нь 473.00, зарах нь 475 төгрөг байна. Мөн вон авах нь 2.41, зарах нь 2.44 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 08.00 цаг. “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийг Туушин зочид буудлын, Соёмбо танхимд зохион байгуулна.
- 09.00 цаг. Монголын анагаах ухааны салбарт түүхэн үйл явдал тохиож анх удаа 7 настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн ЭХЭМҮТ-д мэдээлэл хийнэ.
- 14.00 цаг. Хавдар судлалын үндэсний төвийн Эрдмийн өргөөнд болох хорт хавдрын Туяа эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулсан IMRT, VMAT технологиудыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн тухай хэвлэлийн бага хуралд урьж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Алжир улсын Тусгаар тогтносон өдөр.
- Мөн өнөөдөр Армен улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа юм байна.
- 1989 оны энэ өдөр Америкийн дуучин, гитарчин, ая зохиогч Joseph King мэндэлжээ.
- 2012 онд Европын хамгийн өндөр барилга болох Лондонгийн 310 метр өндөр "The Shard" нээгджээ.
- 2006 онд Хойд Солонгос дөрөв дэх богино хугацааны пуужингаа туршжээ.
- 2004 онд Индонезийн ерөнхийлөгчийн анхны сонгууль явагджээ.