Сонгинохайрхан дүүргийн ИТХын дарга асан, тус дүүргийн МАН-ын дарга Д.Баярсайханыг авлига авсан хэрэгт холбогдуулан АТГ-аас сэжигтэн, яллагдагчаар татсан билээ. Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа тус дүүргийн Баянголын ам гэдэг газарт дөрвөн гагазар “Сити такси” компанид олгуулна хэмээн тус компанийн захирал Д.Доржготовоос бусдаар дамжуулан 2008 оны хоёрдугаар сарын 13-нд 20 мянга, мөн сарын 29-нд 60 мянган доллар авлигад авсан хэмээн буруутгаж байсан юм. Улмаар АТГ-т удаа дараа дуудахад ирээгүй гэсэн үндэслэлээр долоо хоног цагдан хоригдож, дуулиан дэгдээж байв.
“Сити такси” компанийн захирал Д.Доржготов “Компанийн ажилчдын нийгмийн асуудал, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд компанийн ТУЗ-өөс газар худалдаж ав гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу газар худалдах гэж буй хүмүүстэй хол богдож, Мөнхбаатар гэх залуу дөрвөн га газар 80 мянган доллараар зарна гэсэн нь хамгийн хямд үнэтэй байсан. Манай ажилтан Уянга уг мөнгийг нь авч Мөнхбаатарт өгсөн гэж би ойлгодог” гэж мэдүүлжээ. “Сити такси” компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Уянга компаниас олгосон мөнгийг аваад газар худалдахаар тохиролцсон Мөнхбаатартай уулзахаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т очсон байна. Улмаар түүнтэй холбогдож, ирснээ хэлэхэд “ИТХ-ын даргатай уулз” гэж утсаар хэлсэн аж. Энэ талаар Н.Уянга “Мөнхбаатар гэдэг хүн надтай уулзаж болохгүй учраас Баярсайханаар дамжуулж байна гэж ойлгосон” хэмээн мэдүүлжээ.
“Сити такси” компанид 2007 онд санхүүгийн шалгалт оржээ. Тэр үед ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нягтлан бодогч Г.Болормаад “Манай компани газар худалдан авсан зарлагын баримт энэ байна. Зарлагын баримт дээр чи Баярсайхан гэдэг нэр биччих” гээд Д.Баярсайханы гарын үсгийг дуурайлган зуруулсан гэнэ. Д.Баярсайханд их хэмжээ ний долларыг Н.Уянга нөхөр Б.Баяндэлгэрийнхээ хамт аваачиж өгчээ.
Энэ талаар Б.Баяндэлгэр “Саппорогийн арын байранд очиж эхнэр утсаар нь дуудахад Д.Баярсайхан гарч ирээд арын суудалд сууж 20 мянган долларыг тоолж авсан. Эмэгтэй хүн их мөнгөтэй ганцаараа явж байгаа болохоор би түүнийг орц руу нь оруулж өгсөн” гэж АТГ-ын мөрдөн байцаагчид болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байгаа юм. Дараа нь гялгар ууттай 60 мянган долларыг Н.Уянга ах Н.Жагдагийнхаа хамт аваачиж өгсөн аж. Ингээд газрын гэрчилгээ гаргаж өгөх болоход Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баяр сайхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ж.Батсайханыг өрөөндөө дуудаж “Газрын гэрээ, гэрчилгээ хийж өг” гэж хэлж байжээ. Уг хэргийн хамгийн гол гэрч болох газар худалдсан иргэн Я.Мөнхбаатар нас барсан юм байна. Тиймээс “Сити такси” компанид газар худалдсан, түүнд нь Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга асан Д.Баярсайхан оролцож 80 мянган долларын хахууль авсан гэсэн АТГын мөрдөн байцаагчийн буруутгаж буй үндэслэлийг батлахад мэдээлэл дутуу байжээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх өнгөрсөн хавар хэлэлцээд “Сити такси” компанид газар эзэмшүүлэх захирамж тухайн үед дүүргийн Засаг даргаар ажиллаж бай сан Л.Найдан гаргасан байна. Энэ захирамжийг гаргахад ИТХ-ын дарга асан Д.Баярсайхан оролцсон эсэх нь тогтоогдоогүй. Тус компаниас 20 мянган доллар авч, иргэн Я.Мөнхбаатарт дамжуулан өгсөн нь талийгаачийн найз Х.Ууганбаярын “Мөнх баатар бид хоёр цагдаагийн сур гуульд хамт суралцаж байсан юм. Тэрбээр нэг өдөр манай ажил дээр ирээд “Найз нь 20 цаасны ажил хийчихлээ. Хамт хоолонд оръё гэж хэлсэн “гэсэн” мэдүүлгээр нотлогдож байна. Н.Уянга 60 мянган долларыг Д.Баярсайханд аваачиж өгсөн талаараа эхний удаад Болормаа, Хоролдорж гэдэг хоёр хүний хамт өгсөн гэж мэдүүлдэг. Дараа нь төрсөн ах Жагдагтайгаа аваачиж өгсөн гэдэг нь Д.Баярсайханд уг мөнгийг өгсөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга асан Д.Баярсайханыг хээл хахууль авсан, “Сити такси” компанийн захирал Д.Дорж готов, ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож, тэд нийг цагаатгажээ
Г.ОРЧЛОН