Хөвсгөл болон Эгийн голын эхээс 6.4 тонн хогийг цэвэрлэжээ. Тодруулбал, Эгийн голын гүүрнээс Нуурын босго хүртэлх 9.2км газрыг хамруулж голын эрэг дагуух болон доторх хог хаягдлыг цэвэрлэж дуусгасан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажиллахдаа Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанд хуримтлагдсан хогийг цэвэрлэж дуусгах үүргийг өгсөн. Энэ дагуу ийнхүү цэвэрлэж дуусгасан таатай мэдээ байна.