Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн УТХГН-ийн Их Богдын Байгалийн цогцолборт газар буюу тус аймгийн аялал жуулчлалын томоохон нөөц газар болох Төрийн тахилгат Их Богд уулын Цонж хайрханыг түшиглэн Аялал жуулчлалын Отоглох цэг байгуулагдлаа. Энэхүү ажлыг "Ойн Их Хишиг" ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өглөө.
Энэхүү Отоглох цэг нь дотоод, гадаадын жуулчдын амрах, аялах тав тухтай орчин бүрдүүлсэн төдийгүй, бүс нутгийн эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, ТХГН-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, нутгийн иргэдийн оролцоо, түүнээс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэхүү газарт дараах зүйлийг хийсэн болно. Үүнд:
1. Машин зогсоол
2. Мэдээллийн самбар
3. Майхан барих талбай
4. Ширээ сандлын хослол
5. Сүүдрэвч
6. Гэрэлтүүлэг
7. Морины уяа
8. Бие засах боловсон ОО
9. Хамгаалалтын хашаа
10. Хаалга /Орж гаргах зориулалт бүхий/
11. Замын тэмдэг, тэмдэглэгээ
12. Байгаль хамгаалагчийн байр
13. Шорлог хийх зуух
14. Явган хүний зам
15. Галын саравч
16. Гар нүүрний угаалтуур
17. Шувууны үүр
18. Хүүхдийн элсэн талбай
19. Волейболын шон зэргийг гүйцэтгэсэн болно.
Иймд Хонгор нутгийн байгалийн дахин давтагдашгүй үзэсгэлэнт сайхан газар Төрийн тахилгат Их Богд уулын энэхүү Отоглох цэгт тухлан саатаж эко аялахыг та бүхэндээ уриалж байна.
Баянхонгор аймагт тавтай морилон саатаж хариуцлагатай эко аялана уу.