Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газар, ЦЕГ, ЭМЯ, МХЕГ болон зарим төрийн бус байгууллага хамтран судалгаа хийсний үндсэн дээр саун массажны газрын шинэ стандартыг тогтоосон байна.
Ихэнх саун хана, хаалгаар тусгаарлагдсан нууцлаг өрөөтэй, тэндээ массаж нэрээр охид эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх нөхцөлөөр хангадаг байсныг шинэ стандартад массажны өрөөнүүд нь ил задгай байх, шаардлагатай бол хөшгөөр тусгаарлахаар заажээ.
Мөн энд ажилладаг охидыг энгэр нь битүү хувцастай байхаар дээрх стандартад тусгасан байна. Түүнчлэн агааржуулалт, ариун цэвэр гэхчлэн эрүүл ахуйн талаас нь хэд хэдэн заалтыг шинэчилжээ.
Л.Аргамжин