2022 оны гуравдугаар сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна байрлах Хүүхдийн тоглоомын талбайд 16 нас Б, Г нар нь найз охинтой мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай “М”-г бүлгэн зодож танхайрсан. Эл үйлдэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж шинжилгээ хийлгэн, холбогдогч нарыг эрэн сурвалжилт зарлан олж тогтоон мэдүүлэг авч эхэлжээ. Улмаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажилгаа явуулж байна.
Энэхүү өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож байгаа бичлэг 2022 оны зургадугаар сарын 20-нд цахим орчинд тархсан юм.